Жимстэй хорооллынхон эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус хэрэглэх боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Жимстэй” хорооллын ундны усны худагт стандартад нийцсэн ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулжээ.
Энэхүү төхөөрөмжийг суурилуулах болсон шалтгаан нь тус “Жимстэй” хорооллын иргэдийн ахуйдаа хэрэглэж байгаа ундны усны худагт хийсэн шинжилгээгээр худгийн усны хатуулаг их, төмрийн агууламж стандарт нормоос давсан болон нитритын бохирдол ихтэй гарч байсан байна. Иймээс уг худгийн усыг эрүүл ахуйн шаардлага хангасан хэрэглээнд нийцүүлэхийн тулд дээрх төхөөрөмжийг суурилуулжээ.
Энэхүү төхөөрөмж нь усыг төмөргүйжүүлэх, цэвэршүүлэх, халдваргүйжүүлэх үүрэгтэй бөгөөд ундны усны эрүүл ахуйн стандартын шаардлагыг бүрэн хангаж өгдөг байна. Уг төхөөрөмжийг ДЗОУБ-ын санхүүжилтээр “Онги Ээж” ХХК суурилуулжээ.
Төхөөрөмжийг суурилуулсны дараа хийсэн шинжилгээгээр тус худгийн усны ерөнхий хатуулаг буурсан ба илүүдэл төмөр арилж, ямар нэг бохирдолгүй цэвэр тунгалаг болсон нь илэрсэн байна. Энэ нь тус худгийн ус эрүүл ахуйн стандартын шаардлагыг бүрэн хангаж байна гэсэн үг аж. Энэхүү төхөөрөмжийг суурилуулсан ус судлалын доктор Б.Чандмань цаашид худаг усандаа энэхүү төхөөрөмжийг суурилуулан, шинжилгээ хийж, эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэж байхыг зөвлөөд, иргэд ундны ус зөөдөг бетон, саваа сайтар угааж байхыг санууллаа.

Ч.Отгонцэцэг