Улсын бүртгэлийн хэлтэст цахимжилтын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-27 22:59:39
Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Монгол Улсын засгийн газраас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” хөтөлбөрийн хүрээнд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим сүлжээнд холбох архивын хувийн хэргийн цахимжуулалт Сэлэнгэ аймгаас эхэллээ.
Энэхүү ажил нь Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан аж. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим сүлжээнд холбогдоогүй аймгуудын архивын хувийн хэргийн цахимжуулалтыг Сэлэнгэ аймгаас эхэлж байгаатай холбогдуулан төслийн нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст зохион байгуулсан байна. Арга хэмжээний нээлтэнд Ерөнхий газрын ажлын хэсэг болон төслийн гүйцэтгэгч байгууллага “Ситинет” ХХК-ийн төлөөлөл, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид оролцлоо.
Төслийн хүрээнд тус аймгийн хэмжээнд архивын нийт 21000 гаруй хувийн хэргийг цахимжуулж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлууд хийгдэх юм байна.
Ч.Отгонцэцэг

相关新闻