Хятадын талд боомтын тоог нэмэгдүүлэх санал тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Минийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хэлэхдээ, "Энэ онд Хятадын Сэхээ, Мандалын боомтыг хоёр тал тохиролцсоны үндсэн дээр БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох боомтын тоог нэмсэн. Цаашид манай хоёр орны хооронд ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох нөхцлийг сайжруулахын тулд боомтуудын тоо болон хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлага байгаа. Мөн “Малын өвчингүй, хорио цээрийн тусгаарласан бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 284 тоот тогтоол батлагдсан. Монгол Улс стандартын шаардлагад нийцсэн эрүүл, тусгай бүс байгуулахад хамтран ажиллахаар зорьж буй бөгөөд үүнд БНХАУ-аас дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн өнгөрөгч сард БНХАУ-ын Мал эмнэлгийн хянан магадлах шалгалтад Монголын 36 үйлдвэр хамрагдсан. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн үнэлгээ дүгнэлтийн хариуг ойрын хугацаанд ирүүлнэ гэдэгт найдаж байна"гэв. Мөн тэрээр Монгол Улсын мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулахад хятадын талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Манай улс БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн 24.5 сая ам. долларын хөрөнгөөр газар тариалан, тэжээл үйлдвэрлэлд хэрэгцээтэй тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Уг төсөл хэрэгжсэнээр газар тариалангийн зүтгэх хүчний техникийн хүчин чадал 10 хувиар нэмэгдэхийн зэрэгцээ жилд 100,0 мянган тонн хадлан тэжээл бэлтгэх, 10,0 мянган тонн таримал тэжээл бэлтгэх, 6900 га талбайн үр тариа, 468 га талбайн төмс, хүнсний ногоо, 305 га талбайн хүнсний ногоо услах техникийн чадамжтай болно гэдгийг салбарын сайд тодотгов.
Энэ үеэр хоёр орны хувьд хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал гэдгийг Элчин сайд Шин Хай Мин онцлов.
Дашрамд дурдахад, Монгол, Хятадын худалдааны эргэлт өнгөрсөн сарын байдлаар 5 тэрбум ам.долларт хүрч, Монгол Улсаас 4 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн БНХАУ руу экспортолсон бол БНХАУ-аас тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна. Гэвч нийт экспортын 84 хувийг боловсруулаагүй түүхий эд эзэлж буй бөгөөд манай талаас нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байгаа юм.
Б.Заяа