УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-27 16:12:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар 
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

Шинэчилсэн найруулгатай холбоотой нийт 88 зарчмын зөрүүтэй санал байгаа бөгөөд санал бүр дээр нэг бүрчлэн санал хураалт явуулж байна. Мөн үеэр гишүүд тухайн саналтай холбогдуулж өөрийн байр суурийг илэрхийлж буй.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн албан хаагчийн шалгалтыг шударга зохион байгуулдаг болмоор байна. Энэ шалгалтыг өдгөө шударгаар явуулж чадахгүй байна. Тус шалгалтыг шударгаар зохион байгуулдаг болвол төрийн алба цэвэр тунгалаг болох эхлэл болох юм" гэсэн саналтай байгаагаа хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон бол тухайн төрийн албан хаагчийг дахин төрд ажиллуулдаггүй байх хэрэгтэй" гэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 
Б.Туул
相关新闻