Улаанбаатарт Төв аймгийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-27 09:35:45
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн бүтээгдэхүүн Улаанбаатар хотын “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК”-ний гадна талбайд энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал санаачилгаар аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, шууд хэрэглэгчдэд нийлүүлэх зорилгоор жилд таван удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд “Төв аймгийн бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн "Цагаан хаалга”-ны буудлын хойд талд зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд 12 сумын 50 гаруй иргэн, аж ахуй нэгж оролцож, шинэхэн мах махан бүтээгдэхүүн, айраг, сүү, цагаан идээ, жимс жимсгэнэ, утсан загас, хүнсний ногоо, лаазалсан бүтээгдэхүүн, гоёлын болон дулаан хувцас, гар урлалын болон эсгий эдлэл зэрэг 40 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн  борлуулж байна.



 
Т.Төмөр
相关新闻