Өнөө шөнө Сэлэнгийн бүх сумдын нутгаар цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөө шөнө буюу 10-р сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн бүх сумдын нутгаар, 27-ний өдөр нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Шөнөдөө бүх сумдын нутгаар, өдөртөө нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/сек хүрч цасан шуурга шуурна.
Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
Цаашдаа энэ сарын 31-нд ихэнх сумдын нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/сек. Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх ажээ.

Ч.Отгонцэцэг