Зорилтот бүлгийн насныхныг эрт илрүүлэг шинжилгээ, оношлогоонд хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээний тусламж үйлчилгээ үзүүлэх, худалдан авах” үйлчилгээ үзүүлэхээр зарим эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан энэ сарын 18-ны өдрөөс оношлогоо, шинжилгээг эхлүүлжээ.
Уг тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тана-Арцат гэсэн хоёр байгууллага шалгарсан юм. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг оношлогоонд 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч хамрагдах бөгөөд 50 мянган төгрөгийн гурван багц шинжилгээнээс нэгийг нь сонгон, гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэх юм.
Нэгдүгээр багц нь дотор эрхтний архаг өвчлөлийг бууруулах, хоёрдугаар багц нь 1-р багцын шинжилгээн дээр нэмж үе мөчний эмгэг илрүүлэх, гуравдугаар багц нь хавдрын эрт илрүүлэг хийхэд чиглэсэн байна.
Энэхүү ажлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 11 дүгээр тогтоолоор “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журам”-ын дагуу хийж байгаа ажил ажээ.

Б.Гэрэлт-Од