Ханбогд суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-26 18:44:30
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг боллоо. 
Аймгийн Онцгой байдлын газраас тус суманд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн ажлыг зохион байгуулж гэнэтийн гамшиг болвол даван туулахад хэр бэлэн байгааг шалгасан байна. 
Энэ үеэр байгаль, цаг агаарын болон техник технологийн холбогдолтой осол, газар хөдлөлт, гал түймрийн аюул, хүн мал, амьтны олон улсын хөл хориот өвчнөөс урьдчилан сэргийлэх, цагийн байдал үүссэн тохиолдолд аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд сумын Онцгой комисс, Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд хэр бэлэн байгаатай танилцлаа. 
Сумын засаг даргын захирамжаар сумын Онцгой комисс, Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг шинэчлэн томилж, бэлэн байдлыг хангаж, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөндөө тодотгол хийн ажилласан байна.
Тус үзлэгийн хүрээнд бие даан ажиллах ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил, аргазүйн зааварчилгаа өгөх, мэргэжлийн ангийн удирдах төлөвлөгөө, түүний биелэлтэнд үнэлэлт, дүгнэлт өгөх, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, бүх нийтийн бэлтгэл, бэлэн байдал болон, холбогдох хуулиудыг сурталчилж ажиллажээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум нь уул уурхайн бүс нутаг тэр дундаа дэлхийн жишигт нийцсэн далд болон ил уурхайг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. 
Д.Мишигсүрэн
相关新闻