278 төрийн албан хаагч тангараг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-26 17:26:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд ажилд орсон 278 иргэн өнөөдөр төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хууль ёсыг чанадлан сахихаа тангараглав.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч нь Үндсэн хууль бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор, төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” хэмээн заасан. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх нь нэг ёсондоо төрдөө андгай өргөж, хуульд захирагдан ажиллахаа илэрхийлж буй хэрэг юм хэмээн НЗД С.Батболд ёслолын үеэр онцлов.

Тэрбээр, “Би хөдөлмөрийн гараагаа төрийн албанаас буюу Төв аймгийн ЗДТГ-ын газрын мэргэжилтнээс эхэлж байсан. Тэр үеэс даруй 20 гаруй жил өнгөрсөн байна. Төрийн алба мэдлэг чадвар, хариуцлагатай байхыг алхам тутамд шаарддаг. Тангараг өргөснөөс та бүхэн төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чин шударга, хариуцлагатай, санаачлагатай, өндөр ёс зүйтэй ажиллах болно. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” хэмээв.

Ч.Ариунболд
相关新闻