Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 12:50:40

Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Д.Нацагдорж мэндэлсэний 110 жилийн ой ирэх жил тохиохтой холбогдуулан Зуунмод сумын ИТХ 39 тоот тогтоол гаргаж, ой угтсан үйл ажиллагааны жагсаалтыг  баталжээ.

Ажлын хэсгийн ахлагчаар сумын ИТХ-ын дарга Д.Бэрцэцэг, нарийн бичгээр Хүмүүн цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан П.Ариунаа, гишүүдээр Монгол туургатан театрын жүжигчин Б.Гантулга, Хүмүүн цогцолбор дунд сургуулийн нийгмийн ажилтан Б.Эрдэнэчимэг, Боловсрол,соёлын газрын мэргэжилтэн Д.Батцэнгэл, Монгол хэл, уран зохиолын багш Б.Отгонсүрэн, И.Урангоо нар ажиллаж, он дуустал их зохиолчийн намтар, уран бүтээлийг сурталчилах, чиглэл бүхий “Дэвжээ”, “Уран жиргээ”, “Дараагийн хуудас” гэх мэт тэмцээн уралдаан зохион байгуулана. 

Ш.Шүрэнцэцэг

 

相关新闻