Амьдрах ухаанд сургах хичээл гарцгүй замаар гардаг зуршлаа өөрчлөхөд чиглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-25 01:52:54
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Амьдрах чадварт хүүхэд бүрийг суралцуулах “Сайн хичээл, үйл ажиллагааны удирдамж” боловсролын системд нэвтэрч эхлээд гурав дахь хичээлийн шинэ жилтэйгээ золгож байгаа ажээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори дөрөвдүгээр сургуулийн 5б ангийн хүүхдүүд энэхүү “Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа”-ны хөтөлбөрийг сургалтандаа хэрэглэж байна.
Тэд энэ удаагийн хичээлээрээ “Өдөр бүр явган хүний гарцгүй замаар сургууль руугаа явдаг байсан” зуршлаа өөрчлөхийг зорьжээ. Манай улс “Зөв монгол иргэн төлөвшүүлэх” хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сайн хичээл, үйл ажиллагааны удирдамж”-ийг 2014-2015 оны хичээлийн шинэ жилээс эхэлж сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлж эхлээд байгаа аж. Тус сургуулийн 5б ангийн багш Ц.Отгонцэцэг “Энэхүү  “Амьдрах чадвар” сургалтаараа дамжуулан өдөр бүр өөрт тохиолддог байсан саад бэрхшээлээ ийнхүү шийдэж байгаад урамтай байна. Мөн хүүхдүүд маань “Зөв монгол иргэн” байхын төлөө хичээн суралцаж байгаа” хэмээн ярилаа. 
Ч.Отгонцэцэг
相关新闻