Оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-25 01:06:45
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Зүүнхараа" Политехникийн коллеж, Шаамар, Сүхбаатар сумын МСҮТ хамтран оюутан залуучуудынхаа дунд "Эерэг хандлага-эрүүл оюутан" аян өрнүүлжээ.
Тус аянд нийт 170 гаруй оюутан хамрагдаж эрүүл мэндийн үйлчилгээ хүртсэн байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын байцаагч, сум, сургуулийн эмч нартай хамтран оюутнуудад "Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх", "Эрүүл мэндийн даатгалын ач холбогдол", "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай" хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
Мөн оюутан залуучуудад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн  даатгалгүй байсан нийт 90 шахам оюутныг эрүүл мэндийн даатгалд хамруулсан байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻