Ө.Энхтүвшин: Уулчид 700 орчим метрийн өндрөөс доош унасан гэж дүгнэсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон хүний амь эрсэдсэн харамсалтай ослын газар дээр ажиллаад ирсэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин эрлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр Улсын онцгой комиссын багийг ахалж, Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд гарсан ослын газар ажиллаад дөнгөж сая нийслэлд буусан байна. Улмаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн байранд мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн бүтэн сайн өдрийн 14:30 цагт ослын талаар анхны мэдээллийг авсан. Өчигдөр Онцгой комиссын хурлаа хийсний дараа ослын газрыг зорьсон. Маш эмгэнэлтэй осол болжээ. Аялагчид баасан гарагт очиж хоноод хагас сайн өдөр авиралт хийж, 17.00 цагийн орчимд оройд нь гараад буцаж буусан. Гэвч оройгоос 10 нь бууж, 17 нь бууж чадаагүй. Нийт 20 эрэгтэй, 7 эмэгтэй байж.
Одоогоор эрэн хайх, аврах ажиллагаа ослын газарт эрчимтэй үргэлжилж байна. Ажиллагаа эхэлсэн өдөр 10 цогцос, өнөөдөр 12:00 цагийн байдлаар дөрвөн цогцос олсон. Маргааш үлдсэн гурван хүнийг хайна. Шөнө орой болсон учраас хайгуулыг одоогоор зогсоосон. Эрэн хайх ажиллагаа Отгонтэнгэр хайрханы 3200 метрийн өндөрт болж байгаа тул нэлээд хүнд нөхцөл үүсч байна. Ослын газрын ойролцоо нисдэг тэргээр хоёр удаа тойрч харсан. Мэргэжлийн хүмүүсийн зүгээс хавтангийн гулгалт болсон гэсэн тайлбар хийсэн. Цас орж, дахин хайлж, нэмж цас орох замаар хавтан үүссэн байна. Гулсалт том талбайд үүсч, уулчид 700 орчим метрийн өндрөөс доош унасан гэж дүгнэсэн. Ийм нөхцөлд ямар нэгэн байдлаар амь аврагдах боломж байхгүй юм байна. Нэлээд огцом талаас буулт хийсэн байж. Ослын газарт нийт 166 хүн ажиллаж байна” гэлээ.
Аврах ажиллагаанд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдал, Цагдаа, эмч, сэтгэл засалчид, орон нутгийн удирдлагуудаас бүрдсэн том баг ажиллаж байгаа ч нөхцөл байдал хүнд байгааг хэллээ. Аврах ажиллагаа маргааш үргэлжлэх бөгөөд уулнаас бууж ирсэн 10 хүн болон амь эрсэдсэн хүмүүсийн цогцсыг нийслэлд яаралтай авч ирэх үүрэг өгчээ.

Н.Туяа