Сураггүй болсон уулчдаас дөрвөн хүний цогцос олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2017-10-23 14:47:45
Завхан /МОНЦАМЭ/Отгонтэнгэр ууланд сураггүй болсон хүмүүсээс дөрвөн хүний цогцос олдсон гэж Завхан аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас 14 цагийн үед мэдээллээ.
 
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер  Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн өнгөрсөн бямба гарагт авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болоод байна. Уулчдын багийнхан 35-50 орчим насны иргэд байна.
 
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Онцгой комиссоос өнөөдөр гурван шуурхай бүлэг нэмж гаргаад байна. 
 
Б.Мягмарсүрэн

相关新闻