Балга усны нуурын услалтын систем бүхий талбайг эдийн засгийн эргэлтэд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-23 12:35:33

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг байдаг газрын доорх цэнгэг усны нөөц бүхий Балга усны нуурын услалтын систем бүхий 100 га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болоод байна.
Энэхүү ажил дээр төсөл сонгон шалгаруулалтаар "Эрдэнийн гүн говь" ХХК-нийн төсөл шалгарч цаашид гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо. Уг төслөөр Балга усны нуурын услалтын систем бүхий 100 га талбайд
 хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалах юм байна.

2014 онд байгуулсан энэхүү 100 га талбайд хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалснаар эдийн засгийн хувьд ач холбогдолтой төдийгүй ажлын байр нэмэгдэх олон давуу талтай юм. 
Энэ жил аймгийн хэмжээнд 203 га-д хүнсний ногоо тариалсан байна.

Д.Мишигсүрэн

 

 

相关新闻