Бичиг үсэг тайлах сургалтанд 87 насанд хүрэгч хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт 1997 оноос Албан бус боловсролын бүтэц тогтолцоог бий болгох ажил эхэлж, сум бүхэнд “Гэгээрэл төв” ажиллан иргэдэд боловсролын үйлчилгээг чанартай хүргэх, сургууль завсардалт, бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах зорилт тавин ажиллаж эхэлжээ. Ингээд 1998 онд аймгийн Ядуурлыг бууруулах хөтөлбөрөөс “Бичиг үсэг үл мэдэгчдэд анхан шатны боловсрол олгох” 1.2 сая төгрөгийн төсөл авч Шаамар, Цагааннуур, Баянгол, Баруунбүрэн сумдад амжилттай хэрэгжсэн байна. Үүний үр дүнд үл мэдэгч 100 хүүхэд, залуус хамрагдан бичиг үсэгт тайлагдсан аж. Энэ нь Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааны үндэс суурь болж өгсөн байна.
Сэлэнгэ аймгийн Насан туршийн боловсролын төв нь 2016-2017 оны хичээлийн жилд 490 суралцагч, захирал, арга зүйч /Сүхбаатар сум хариуцсан/, нэгжийн багш 22, үйлчлэгч нэг гэсэн бүтэц орон тоотойгоор ажиллаж байна. Тус төв нь шинэ хичээлийн жилд багийн үйл ажиллагаагаар аливаа ажлаа төлөвлөн зохион байгуулахад анхаарч, бүсийн ахлагч нарыг томилон, бие биенээсээ туршлага судлахад анхааран ажиллаж байгаа аж. Тухайлбал Сэлэнгэ бүсд Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур, Шаамар сумд. Хараа бүсд Мандал, Баянгол, Орхон бүсд Сант, Номгон, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Ерөө бүсд Бугант, Хүдэр, Ерөө, Жавхлант, Дулаанхаан тосгон хамрагдаж байна. Энэ хичээлийн жилд тус төвийн болон нэгжийн дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд нийт 490 суралцагч дүйцсэн хамрагдан суралцснаас нийт 147 суралцагч бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж улсын шалгалтаа амжилттай өгч дараагийн шатны сургалтуудад хамрагдах эрхтэй болжээ. Насан туршийн боловсролын багш нар орон нутагтаа байгаа бичиг үсэг үл мэдэгчдийн судалгааг багийн Засаг дарга нартай хамтран шинэчлэн гаргаж, тэднийг бичиг үсэгт тайлагдалтыг амьдрах ухааны сургалттай хослуулах замаар олгож байгаа нь хэрэгцээнд тохирсон ажил болж байгаа хэмээн тус төвийг хариуцсан мэргэилтэн хэллээ. Сэлэнгэ аймгийн ихэнх сумдад зуны цагт газар тариалан эрхэлдэг тул малчид гол усаа бараадан ойролцоо бөөндүү нутагладаг онцлогтой. Тухайлбал Зүүнбүрэн, Номгон, Ерөө, Хушаат, Жавхлант, Алтанбулаг, Баянгол, Цагааннуур суманд бичиг үсгийн зуны сургалтыг малчин өрхөө түшиглэн зохион байгуулж, өөрсдийн гэсэн арга туршлагаа хуримтлуулсан байна. Нэн ялангуяа Жавхлант, Цагааннуур сумын ЗДТГ энэ ажлыг орон нутгийн зүгээс сайтар дэмжиж, сайн зохион байгуулан ажиллаж байгаа гэлээ.
Мөн энэ 2016-2017 оны хичээлийн жилд Насан туршийн боловсрол төвийн бичиг үсгийн сургалтанд нийт 87 насанд хүрэгчид хамрагджээ. Дээрх иргэдээс бичиг үсэг үл мэдэгч 9, бага үл мэдэгч 49, сайн мэдэгч 29 хамрагдснаас бичиг үсэг тайлагдсан 9, бага үл мэдэгч 49-өөс төвшингөө ахиулсан 41, сайн мэдэгч 29-өөс төвшингөө ахиулсан 29 байгаа нь Насан туршийн боловсролын төвийн бичиг үсгийн сургалтын хувь 90.8 хувьд хүргэсэн байна. Одоогийн байдлаар тус төвийн дүйцсэн хөтөлбөрөөр нийт 561 суралцагчид хамрагдаж байгаагаас бага боловсролд 116, суурь боловсролд 241, бүрэн дунд боловсролд 204 суралцагч тус тус суралцаж байна. Мөн сургуулийн насны 7-17 настай нийт 192 суралцагч суралцаж байгаагаас бага боловсролд 72, суурь боловсролд 108, бүрэн дунд боловсролд 12 суралцагч тус тус хамрагдаж байна.

Ч.Отгонцэцэг