Сэлэнгэ аймаг га-гаас 10.5 цн улаан буудай хураажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил цаг үеийн болоод уул уурхайн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр мэдээллийнхээ эхэнд, Сэлэнгэ аймаг нийт 305.5 мянган га эргэлтийн талбайтай, 285 аж ахуйн нэгж, 150 иргэд газар тариалангийн үйлдвэрлэл явуулж байна. Эдгээр үйлдвэрлэгчид маань жилд дунджаар 160 мянган га талбайд үр тариа, тэжээлийн ургамал, тосны ургамал тариалж, 140 гаруй га-д уринш бэлтгэн ажиллаж байна.
Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийтдээ 203.1 мян.га талбайд тариалалт хийснээс 151.1 мян.га-д улаанбуудай, 966 га-д арвай, 2779 га-д овъёос, 2896 га-д гурвалжин будаа, 11072 га тэжээлийн ургамал, 34257 га тосны ургамал, 2572 га төмс, 2540.3 га талбайд хүнсний ногоо тариалсан. Өнөөдрийн байдлаар ургацын урьдчилсан дүнгээр улаанбуудай 17349 га талбайн ургац алдаж, 134606.9 га талбайг хурааж, нэгж га талбайгаас 10.5 цн буюу 139641 тн ургац хураалаа. Харин тэжээлийн ургамал 805 га талбайн ургац алдаж, 6901 га талбайгаас 10.1 цн буюу 6976 тн, тосны ургамал 9201 га талбайн ургац алдаж, 26250 га-гаас 5.4 цн буюу 14254 тн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байгаа гэсэн мэдээлэл өглөө.
Мөн 2017 оны цаг агаарын хувьд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас сумдын тариалангийн талбайд очиж, газар дээр нь гаргасан цаг үеийн зураглалд Орхонтуул сумын улаанбуудай тариалсан талбайн 56.5 хувь, Сант сум 56.8 хувь, Орхон сум 21.8 хувь нь ганд хүчтэй нэрвэгдсэн байна. Гангийн эрсдлийн үнэлгээнээс харахад Орхонтуул, Орхон, Сайхан, Сант, Баруунбүрэн, Баянгол, Мандал сумд гантай, Сайхан, Сант, Баруунбүрэн, Баянгол, Мандал сумдын хойд хэсгээр гандуу, бусад нутгаар хэвийн байсан байна. Энэ оны 5, 6, 7-р саруудад УЦУОШГ-аас 4 экспедиц 59 удаагийн хээрийн үйл ажиллагаа явуулснаас 179 пуужин харваж хөрсний чийгийг нэмэгдүүлж ажилласан талаар мэдээллээ.
Харин мал аж ахуйн өвөлжилтийн тухайд, аймгийн хэмжээнд 17 сумын 54 багт 9.5 мянган малчин, болон мал бүхий өрхөд 1.6 сая толгой мал өвөлжинө.
Одоогийн байдлаар малчдын ихэнх нь орон нутаг отор нүүдэл хийж, мал сүрэгтээ тарга тэвээрэг авахуулж байгаа гэнэ. Харин Баянгол, Мандал сумдын 15 мянган мал бүхий 37 айл өрх бусад аймаг руу отор нүүдэл хийхээр гарчээ. Түшиг, Ерөө, Хүдэр, Хушаат, Шаамар, Алтанбулаг сумын нутагт 40 гаруй өрхийн 20 гаруй мянган толгой мал отроор намаржиж байгаа юм байна. Харин хилийн зурвас бүсд 40 өрхийн 10 мянга гаруй мал байнга өвөлждөг энэ хэвээрээ өвөлжих төлөвтэй байна гэлээ.

Ч.Отгонцэцэг