Архивын 60 жилийн ойгоор түүхэн гэрэл зургаар үзэсгэлэн гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний түүхэн 90 жилийн ой, Завхан аймагт архивын салбар үүссэний 60 жилийн ойг Улиастайд тэмдэглэн өнгөрүүллээ.
Завхан аймгийн архивын салбар 60 жилийн түүхэн ойдоо зориулж аймгийн Музейтэй хамтран “Архив гэрэл зургийн түүхнээ” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулжээ. Үзэсгэлэнд архивын санд хадгалагдаж буй түүхэн 70 орчим зураг дэлгэгджээ. Түүнчлэн ойгоо угтаж аймгийн хэмжээний нийт архивчдын дунд ажил мэргэжлийн сургалт, уралдааныг зохион байгуулжээ. Уралдаанд 170 байгууллагын 67 архив, бичиг хэргийн ажилтнууд хамрагджээ. Энэхүү сургалт уралдааны үеэр архивын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим мэргэжилтнээс тодруулга авлаа.

Архивч хүн нягт нямбай байх ёстой
Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын архив, бичиг хэргийн ажилтан Т.Лхамаахүү:

-Завхан аймагт Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн тохиож байна. Танай салбарын хамт олонд баяр хүргэе. Өнөөдөр архив бичиг хэргийг ажилтнууд ур чадвараа шалгуулж байна. Уралдааныг уралдаан гэхээс илүү сургалт болж буй талаар оролцогчид хэлж байна. Таны бодол?
-Баярлалаа. Монгол улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жил, Завхан аймгийн архивын 60 жилийн ойн баярын мэндийг архив бичиг хэргийн ажилтнууд, үе үеийн ахмад ажилтнууддаа дэвшүүлж аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Өнөөдөр Завхан аймаг архивын 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ ойн арга хэмжээнд хөдөөгийн сумдууд болон аймгийн төвийн албан байгууллагын архив бичиг хэргийн ажилтнууд оролцсон оролцоо сайтай сайхан арга хэмжээнүүд болж байна. Энэ дашрамд аймгийн Архивын тасгийн хамт олондоо баярлаж байгаагаа хэлэхэд таатай байна. Өнөөдрийн 60 жилийн ойн арга хэмжээ бол бусад ойнуудаас утга агуулгаараа өөр онцлогтой юм. Учир нь ой, тэмдэглэлт өдрүүдийг ихэвчлэн баярлаж өнгөрөөдөг бол манай салбарынхан ажил мэргэжлээрээ уралдаж биенээсээ суралцаж өнгөрөөж байна. Мөн мэдлэг чадвар, дадлага туршлагаасаа хуваалцаж байна. Ажил мэргэжлийн уралдаан онолын мэдлэгийг архив, албан хэрэг хөтлөлт, сэтгэн бодох чадвар, мэдээллийн технологи, баримт бичигтэй ажиллах, монгол бичгийн мэдлэг сорих чиглэлээр болж боллоо. Мөн архивчдын дунд спортын таван төрлөөр тэмцээн уралдаан болсон байгаа.
-Таны мэргэжлийн онцлог юу вэ? Архивч хүн ямар байх ёстой юм бол?
-Би архив бичиг хэргийн ажилтанаар 1985 оноос хойш 32 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр архивын алба гэдэг энэ сайхан баримт бичгийн ойг тэмдэглэж байгаадаа баяртай байна. Бидний үед бол одоогийн үеийнх шиг компьютер программ хангамж сайн хөгжөөгүй байсан ч, бичгийн машин, олшруулагч хувилагчаар ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Одоо бол мэдээллийн технологи хөгжсөн энэ үед хүн идэвх, зүтгэл, сэтгэл гурав байвал ажиллахад дөхөм болжээ. Бүх зүйлийг эмх цэгцтэй бүртгэчих юм бол цаг хэмнэхээр болжээ. Өнөөдөр эх баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлсэнээр баримтын тоо бүртгэл, эрэлт хайлт, ашиглалтын үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах нөхцөл бүрэн дүүрэн болжээ. Ер нь архивч хүн нямбай, цэгцтэй, шуурхай л байх ёстой санагддаг. Учир нь бид чинь үүх түүхийг хадгалж хамгаалж, бүртгэж байдаг улс шүү дээ. Архив гэдэг нь өөрөө түүхийг өгүүлдэг баримт учраас энэ сайхан баримт бичигтэй зөв харьцаж, хадгалалт хамгаалалтанд анхаарч архив албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм журмын дагуу ажиллаад явахад энэ ажил сайхан шүү.

Архив гэдэг бол бидний хойч үед үлддэг үнэт зүйл юм.
Эрдэнэхайрхан сумын ЗДТГ-ын архив бичиг хэргийн ажилтан Г.Цэрэнбүжид:

-Завхан аймагт Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн тохиож байна. Юуны өмнө танд баяр хүргэе. Архивын ажилчид нэг өдрийг баярлаж тэмдэглэж өнгөрүүлэхээсээ илүү өнгөрсөн 60 жилийнхээ үүх түүх ололт амжилтыг ярилцаж өнгөрүүлж байгаа байх?
-За баярлалаа. Манай аймгийн хэмжээнд Архивын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ой зохион байгуулалт сайтай болж байна. Би Эрдэнэхайрхан сумын ЗДТГ-т архив бичиг хэргийн ажилтнаар 29 дэх жилдээ ажиллаж байна. Би ажлаараа үргэлж бахархдаг. Сумынхаа үүх түүх, үнэт бичиг баримтыг судалж эмхэлж явдаг болохоор тэр шүү дээ. Архив гэдэг бол бидний хойч үед үлддэг үнэт зүйл юм. Үнэт зүйлийг өдөр бүр эмхэлж, баримтжуулж, бүртгэж байгаа нь өөрөө түүх бүтээж байгаа хэрэг шүү дээ. Энэ сайхан түүхийг бүтээлцэж байгаа нийт архивчиддаа түүхэн ойн баярын мэндийг хүргэе. Завхан аймгийн Төрийн Архивын тасгийн дарга Ш.Даваадэмбэрэл болон хамт олонд нь баярын мэндийг хүргэе.
-Өнөөдөр та бүхэн мэргэжил ур чадварын тэмцээнээр өрсөлдөж байна. Энэ тэмцээн гэхээсээ илүү суралцаж байх шиг санагдлаа?
-Манай аймгийн архивчид түүхэн ойн үеэрээ мэргэжил ур чадвараа шалгуулж дүгнүүлж, бас суралцаж байгаа нь энэ тэмцээний онцлог юм. Тэмцээн их өргөн хүрээтэй, зохион байгуулалт сайтай болж байна. Энэ тэмцээнээр бид архивын цахим программ, нягтлан шалгах баримт бичигээр шалгалт өглөө. Мөн монгол бичгийн шалгалт өглөө. Энэ нь архивын зарим монгол бичгээр үйлдсэн баримт бичгийг хэрхэн яаж зөв бүртгэж хадгалах талаар суралцсан гэсэн үг юм. Шалгалт өгөхийн хажуугаар бид мэдэхгүй зүйлээ асууж тодруулж сурч авлаа. Шалгалт бол сургалт дадлага хосолсноороо онцлог үр дүнтэй үйл ажиллагаа болж байна.

Б.Мягмарсүрэн