Өсвөр насны гурван охин хүчирхийлэлд өртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүчингийн хэргийн улмаас бага насны хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, өсвөр насны охин амь насаа алдсан харамсалтай хэрэг олон нийтийг цочроогоод байна. Орон нутагт ч өсвөр насны охид хүчингийн хэргийн золиос болох явдал цөөнгүй байна. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Г.Уранбатаас авсан мэдээллээр он гарсаар тус аймагт 14 насны гурван охин хүчингийн хэрэгт өртжээ.
Хэрэг Хархорин, Хужирт, Баруунбаян-Улаан сумдад гарсан ба хэрэг үйлдэгчдийн хоёр нь Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл анги буюу хохирогчийн зөвшөөрөлгүй, түүний эсэргүүцлийг няцаах, хүч хэрэглэх, айлган сүрүүлэх аргаар биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хүчирхийлэл үйлдсэн байна. Нэг нь Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлд заасан "Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх" хэргийг үйлджээ. Хэрэг үйлдэгчид нагац ах, үеэл ах болон найз залуу нь байсан байна.
Аймгийн ГБХЗХГ-т он гарсаар хүчингийн хэрэгтэй холбоотой хоёр дуудлага ирсэн. 6, 16 насны хоёр хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд зургаан настай охиныг аавынх нь найз гурван жилийн өмнөөс буюу гурван настайгаас нь хүчинддэг байсан гэнэ. Хэрэг энэ жил илэрч 25 жилийн ял авсан гэдгийг тус байгууллагын сэтгэлзүйч Н.Сэрчмаа хэллээ.
Гэр бүлийн тогтворгүй байдал болон хүүхдэдээ тавих эцэг, эхийн анхаарал халамж сул байгаагаас шалтгаалж өсвөр насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал түгээмэл гарч байгаа бөгөөд дээрх тоо баримтууд нь холбогдох байгууллагуудад хандсан тохиолдол юм. "Хаалттай хөшиг"-ны цаана хичнээн охид, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж нуун дарагдуулаад өнгөрч байгааг мэдэхгүй. Тиймээс энэ чиглэлийн хууль журмыг чангатгаж, хараа хяналтыг сайжруулах шаардлагатай гэдгийг холбогдох мэрэгжилтнүүд хэлж байна.
Дашрамд дурдахад ГБХЗХГ-ын хүүхдийн тусламжийн утсанд 2017 оны есөн сарын байдлаар 28 дуудлага ирсэн бөгөөд эцэг нь гэр бүлдээ агсам согтуу тавьснаас хүүхэд дарамтанд байгаа тухай мэдээлэл ихэнх нь байлаа. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас есөн хүүхэд, зургаан эмэгтэй Хүчирхийллээс хамгаалах түр байранд ирж тусламж авчээ.

Б.Батчимэг