“Аргалтай намар” challenge эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-21 11:02:14
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын багуудад “Аргалтай намар” challenge арга хэмжээ явагдаж байна. “Ахмадаа дэмжих жил”-ийн хүрээнд багийнхаа эмзэг бүлгийн ахмад настнуудад өвлийн түлш бэлтгэж өгөх зорилгоор багийн ИТХ-ын Төлөөлөгчид, Засаг даргын ажлын алба, тухайн багийн иргэдийн дунд энэхүү аян өрнөж байгаа юм.
Уг challenge-д дуудагдсан хүн хоёроос дээш шуудай аргал түүж, үүнийгээ зургаар баримтжуулан багийн ажлын албанд авчирч өгөх бөгөөд дараагийн хүнээ challenge-д дуудах юм байна.  “Аргалтай намар” challenge 10 сарын 31 хүртэл үргэлжлэх юм.
Б.Батчимэг
相关新闻