Багш, сурагчдыг гар угааж сурах аянд хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас "Цэвэр гар амьдралыг аварна" аяны үйл ажиллагааг 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байна.
Манай аймагт хүүхэд тус бүр жилд 2-3 удаа өвчилдөг ба нийт дүнгээр жил тутамд 0-5 насны 13214 хүүхэд томуугаар өвчилж байна гэх судалгааны дүн бий. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдийн 52 хувийг цэцэрлэгийн насны хүүхэд эзэлж байгаа юм. Мөн суулгалт өвчнөөр жил бүр 2000 гаруй хүүхэд өвчилж байна.
Бага насны хүүхдүүдийн өвчин, эндэгдлийн голлох шалтгаан болсон эдгээр өвчнүүдээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол гараа зөв савандаж угаах дадал, хэвшил юм. Тиймээс дээрх аянд СӨББ, ЕБС-ийн хүүхэд, багачууд, багш нарыг хамруулан гар угаах орчны үнэлгээ хийж, стандартын шаардлагад нийцүүлэх, "Гарын ариун цэвэр" сэдэвт сургалт зохион байгуулж, зөвлөмжөөр хангах зэрэг ажлуудыг хийх ажээ.

Б.Батчимэг