Цагдаагийн гэр бүлд туслах хандивын аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-20 19:54:38
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тарагт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Ганбаатарын гэр бүлд туслах аян өрнөж байна. Түүний гэргий Л.Мөнхзаяа тунгалагийн булчирхайн хорт хавдар гэх оноштойгоор 2017 оны хоёрдугаар сараас хойш Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурван удаа хагалгаанд орсон боловч үр дүн муу гарч, Монголд эмчлэх боломжгүй гэх хариуг өгчээ. БНСУ-д удаан хугацаагаар химийн болон туяа эмчилгээ хийлгэвэл эмчлэгдэх боломжтой бөгөөд төлбөр нь 150 сая төгрөг болох аж.
Тиймээс аймгийн Цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн зөвлөл санаачлан аймгийн хэмжээнд хандивын аяныг зохион байгуулж эхлээд байна. 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж, дэмжлэг есөн сая төгрөгт хүрээд байсныг А.Ганбаатарын гэр бүлд гардуулан өгчээ. Хандивын үйл ажиллагаа үргэлжилж байна.
Б.Батчимэг
相关新闻