“Эрэл-Шийдэл” уран илтгэлийн уралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/-өөс “Эрэл-Шийдэл” сэдэвт уран илтгэлийн уралдааныг зарлаад байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд 2016 онд хүүхэд оролцсон болон хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг 53.2 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа нь улс орныхоо ирээдүйн эзэн болох хүүхдүүдэд зайлшгүй анхаарал тавих цаг болсон гэдгийг харуулж байгаа юм.
Тиймээс аймгийн ГХУСАЗЗ-өөс 2017 оныг “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх жил” болгон зарлажээ. Зорилтот жилийн хүрээнд хүүхэд үйлдсэн болон оролцсон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг хүүхдээр нь танин мэдүүлэх, тэдний үзэл бодлыг сонсох үүднээс энэхүү уралдааныг Цагдаагийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байна.
Уран илтгэлийн уралдаан маргааш ГБХЗАГ-ын хурлын танхимд болох бөгөөд МСҮТ болон Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид оролцож, хүүхдүүдийн гэмт хэрэг үйлдэх, өртөх шалтгаан нөхцөл, гэмт хэрэг болон халдлагааас хэрхэн урьдчилан сэргийлэх тухайд өөрсдийн судалгаа, шинжилгээг танилцуулан илтгэх ур чадвараараа өрсөлдөнө.

Б.Батчимэг