Л.Энх-Амгалан гишүүнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд 15 цагийн орчимд ээлжит бус хуралдаан зарлан хуралдууллаа.
Хуралдаанаар УИХ-ын дэд даргын томилгоог хэлэлцэв. Тодруулбал, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нарын нэр бүлгийн түвшинд орж ирсэн байна. Ингээд хуралдааны төгсгөлд нууц санал хураалт явуулахад олонхийн саналыг Л.Энх-Амгалан гишүүн авчээ.
Иймд түүний нэрийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал