Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-20 12:06:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
 
Тус хуралдаанд Засгийн газрын нийт гишүүдээс гадна холбогдох агентлагийн удирдлага, зарим албан хаагчид оролцож байна. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өвөлжилтийн бэлтгэл хэр хангагдаж байгааг хэлэлцэхээр товлосон болохыг хэлээд зарим шаардлагатай мэдээллийг сонсоно гэв.
 
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилж дууссанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим бүрдсэн. Өнөөдөр сайд нар тамга тэмдэгээ хүлээлцсэн бөгөөд Засгийн газрын анхны хуралдааныг ийн өргөтгөсөн байдлаар хийж байна. 



Одоо ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн илтгэлийг сонсож байна. 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻