Улсын тэргүүний цэцэрлэгт гал тогооны шинэ тоног төхөөрөмж бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын гуравдугаар цэцэрлэгт “Улсын тэргүүний цэцэрлэг” болсон амжилтыг нь “мялааж”, аймгийн ЗДТГ, БСУГ-аас гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж бэлэглэлээ.
Нэг, хоёрдугаар хоолны тогоо, шарах шүүгээ, бэлтгэлийн ширээ, аяга таваг хатаагч, хөлдөөгч, махны цахилгаан машин, цахилгаан пийшин, гурил зуурагч гэх мэт 11 сая төгрөгийн үнэ бүхий 10 төрлийн төхөөрөмжийг тус цэцэрлэгт суурилуулаад байна.
“Манай цэцэрлэг хоолны цэсээ 14 хоногийн турш давхцуулахгүйгээр төлөвлөж, нийт 30 гаруй нэр төрлийн хоол хийж байна. Тоног төхөөрөмжөө сайжруулснаар хоолны нэр төрөл сайжирч, нарийн боов, гурилан бүтээгдхүүнийг 100 хувь цэцэрлэгтээ хийх боломжтой болсон” хэмээн цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунчимэг хэллээ. Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн долоон бүлэгт 310 хүүхэд сурч хүмүүжиж байна.

Б.Батчимэг