Харааны бэрхшээлтэй иргэд олон төрлийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж сурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хараагүйчүүдийн холбооны дэргэдэх “Мэдээллийн танхим” хөтөч, багштай болж хараагүй иргэдэд сургалт сурталчилгааг тусгай хөтөлбөрийн дагуу явуулсаар хоёр жил болжээ. Энэ хугацаанд харааны бэрхшээлтэй 92 иргэн амжилттай суралцаж төгсчээ.
Эдгээр иргэн цаашид өөрсдийн сумын харааны бэрхшээлтэй иргэдэд өөрсдийн сурч мэдсэнээ зааж өгөхөөр болжээ.
Мэдээллийн танхим нь компьютер, принтер канон, даралтын аппарат, брайл шатар, цагаан таяг, брайл бичгийн хэрэгсэл болон бусад зүйлсээр бүрэн тоноглогдсон байна. Өнөөдөр тус мэдээллийн төв мэргэжлийн багштай төдийгүй харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ном товхимол уншиж сургах, бичих, компьютерийн мэдлэгийг олгоод байна. Энэ жил гэхэд хоёр чиглэлээр улиралд нэг удаа сарын хугацаатай үнэ төлбөргүй сургалт хийж байна. Ийнхүү орон нутгийн хараагүй иргэд хурууны өндгөөр тэмтэрч мэдэх боломжтой олон төрлийн мэдээлэл авах хэрэгслийг ашиглаж сурах нөхцөл бүрдээд буй юм.

Б.Мягмарсүрэн