Энэ онд 50 мянган га талбайд хортон мэрэгчтэй тэмцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бэлчээрт хөнөөл учруулагч үлийн цагаан оготно тус аймгийн газар нутгийн 1060 га талбайд тархсан байна гэж Ургамал хамгааллын хүрээлэнгийн судалгааны дүгнэлтээр гарлаа.
Уг судалгааг үндэслэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сумдын Засаг дарга нартай зөвшилцөж, эхний ээлжинд Уянга, Тарагт, Нарийнтээл суманд тус бүр 10 мянган га, Хайрхандулаан 20 мянган га-д хортон мэрэгч устгах ажлыг зохион байгуулахаар болов.

Дээрх 50 мянган га талбайд 100 мянган тонн бактержуулсан бэлдмэл шаардагдах юм байна. Мэрэгчтэй тэмцэх ажил зохион байгуулах сумдын Засаг дарга нартай Ургамал хамгааллын хүрээлэнгийн мэргэжилтэн н.Мөнхчулуун, ХХААГазрын мэргэжилтэн Т.Эрдэнэбаяр, бактержуулсан бэлдмэл үйлдвэрлэдэг ‘’Шим’’ ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Тамир нар уулзаж, мэргэжил, арга зүйн заавар зөвлөгөө өгчээ.
Б.Батчимэг