Арвайхээрийн ахмадуудыг эрүүл мэндийн багц үйлчилгээнд хамруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Ахмадаа дээдлэх жил”-ийн хүрээнд Арвайхээр сумын ахмадуудыг эрүүл мэндийн цогц үзлэг оношилгоонд хамруулж байна.
Аймгийн Эрүүл мэндийн газар, "Нарны дөш", "Уян сэтгэл", "Түшиг дөлгөөн" зэрэг өрхийн эрүүл мэндийн төвүүд, БОЭТ, "Гантиг" шүдний эмнэлэг, "Хөх манал" уламжлалтын эмнэлэг, "Эм гоо" ХХК хамтран "Эрүүл мэндийн комплекс" сэдэвт уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд болж буй үзлэг, оношилгоогоор 66-аас дээш насны ахмадууд ясны сийрэгжилтийг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр оношлох, биеийн жингийн индексийг тодорхойлох, элэгний В,С вирүсийн оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО оношилгоо хийлгэж, БОЭТ-ийн ахмадын эмчилгээг хариуцсан нарийн мэргэжлийн эмч болон шүд, амны хөндийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө зэрэг эрүүл мэндийн багц тусламж үйлчилгээг авч байна.

Б.Батчимэг