Өсвөрийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохын нэрэмжит өсвөрийн жүдочдын аварга шалгаруулах тэмцээн Арвайхээр хотноо эхэллээ. Аймгийн Засаг даргын ивээл дор ес дэх жилдээ зохион байгуулж байгаа тус тэмцээнд16-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жингийн ангилалд 13 клубын 100 гаруй тамирчин оролцож байна.
Тэмцээнийг аймгийн ЗДТГ, БТСГ, Монголын болон аймгийн жудо бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголын жүдо бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлөөс томилогдсон шүүгчид ажиллаж байна. Жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Монголын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хүндэт өргөмжлөлийг аймгийн Засаг дарга Г.Ганболдод гардуулан өглөө.
Б.Батчимэг