Хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-10-17 18:31:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хүнсний өдрийн хүрээнд ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Бага хурлын эхэнд Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер, шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэн “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд” сэдвээр хүндэтгэлийн илтгэл тавьжээ. Цаашид уламжлал болгон зохион байгуулагдах бага хуралд оюутан, судлаачийн ангилалд Хөдөө аж ахуйн их сургууль, харьяа хүрээлэнгүүд, Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, мөн Дорноговь аймаг дахь салбар, “Идэр” их сургууль, Хүнсний технологийн дээд сургуулиас нийт 33 илтгэл ирүүлсэн байна.

Дашрамд дурдахад өнөөдөр Дэлхийн хүнсний өдрийг “Хүнсний аюулгүй байдал хөдөөгийн хөгжил” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. 
Н.Туяа
相关新闻