Цэргийн штабынхан Баянбулаг багийн байрыг засварлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-17 10:09:40
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Багийн хөгжлийг дэмжих “дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан Баянбулаг багийн байрыг засч, тус багийн үерийн суваг, шуудууг сэргээн засварлалаа. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд хүний хөгжилд чиглэсэн 18 дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр туссан. Үүний нэг нь “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр юм.
Орхон аймаг 24 багтай бөгөөд “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрт тусгаснаар төрийн 24 байгууллага, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 24 цех, хэсэг баг бүртэй хамтран ажиллах гэрээ байгуулж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэхээр болсон юм. Энэ дагуу Цэргийн штаб Баянбулагтай хамтран ажиллах гэрээ байгуулж зарим ажлыг хийж гүйцэтгэжээ. Тус баг 3400 гаруй хүн амтай юм.
 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻