Ногоочдод тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхэд Германтай хамтарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачилга хөтөлбөрийн /ЭТИС/ захирал ноён Штэфан Хансэлманн, тус хөтөлбөрийн дэд захирал О.Батболд нарыг хүлээн авч уулзлаа.
Энэ сарын 13-ны өдөр болсон тус уулзалтын хүрээнд Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачилга хөтөлбөр хэрэгжиж дуусах 2020 он хүртэл хамтарч ажиллах тал дээр хоёр тал санал солилцсон юм. Тус хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймагт олон чухал ажил арга хэмжээнүүд амжилттай явагдаж байгаа. Энэ удаагийн уулзалтаар Сэлэнгэ аймгийн зүгээс хөдөө аж ахуй тэр дундаа бага газарт хүнсний ногоо тариалан амьдралаа авч яваа олон арван жижиг ногоочдоо дэмжин ажиллах чиглэлд хамтарч ажиллах хүсэлтээ аймгийн Засаг дарга Ш.Оргил илэрхийллээ.
Тэрбээр, зоорь, чанартай сайн сортын үр, хүлэмж гэсэн гурван асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллах хүсэлтээ ЭТИС хөтөлбөрийнхөнд уламжилсан юм.

Ч.Отгонцэцэг