Ногооны борлуулалтын сүлжээнд шинэ арга зам хайх цаг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийнхаа төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн ногооны борлуулалтад тулгарч буй хүндрэл, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зөвлөлгөөнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ хамтран Сүхбаатар хотод зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын санаачлагад тулгуурлан зохион байгуулсан уг зөвлөлгөөнд Сэлэнгэ аймгийн 17 сумын ногоочид хуран цуглаж, тулгамдаж байгаа бэрхшээл, ололт амжилтаа хуваалцан харилцан санал бодлоо солилцсон юм. Зөвлөлгөөний явцад ногоочдоос “Сэлэнгэ төмс, хүнсний ногоо” хөтөлбөрийн төсөлд санал авах, тэдэнд шинэ мэдлэг, мэдээлэл өгөх зэрэг маш үр дүнтэй ажлуудыг зохион явуулсан нь ногоочдын сэтгэлд ихэд нийцэж байлаа. Зөвлөлгөөнд оролцогч ногоочдын зүгээс зоорьтой болох, үнийг тогтвортой байлгах, урд хөршөөс ногоо оруулж ирэхгүй байх, шинэ мэдлэг олгох сургалтуудад хамрагддаг болох, үрийнхээ сортдоо анхаарах, залуу ногоочдыг дэмжсэн бодлого баримтлах зэрэг олон анхаарах асуудлуудыг санал болгон хэлж байв. Энэ жилийн тухайд ногоочид анх удаагаа орлоготой байж, өрнөөсөө салсан гэдгээ энэ үеэр онцолсон юм. Тиймээс урд хөршөөс орж ирэх ногоонд хязгаар тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчид талархалаа илэрхийлж байгаагаа албан ёсоор дамжуулж өгөхийг аймгийн Засаг даргаас хүсч байв. Аймгийн Засаг дарга хэлэхдээ:-“Аймгаас өрхийн аж ахуй эрхэлж, хашаандаа бага талбайд тариалалт хийж амьдралаа авч яваа ногоочдоо дэмжинэ. Харин та бүхэн ганц ганцаараа биш хоршиж нөхөрлөлийн хэлбэрт шилжин ажиллах хэрэгтэй байна. Бидний зүгээс та бүхэнд үр болон хүлэмж, бага оврын техник тоног төхөөрөмжийг зуучилж өгөхөд анхаарч ажиллах бодлогыг барьж ажиллана. Мөн жилийн дөрвөн улиралд ногоогоо хадгалаад борлуулж байх зоорьтой болгох асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллана” гэлээ. Мөн төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаж, нэр төрлийг олшруулах, улсын хэмжээний хүнсний ногооны үйлдвэрлэлд эзлэх байр сууриа тогтвортой нэмэгдүүлж ажиллахыг хүсээд хүнсний ногоо тариалагч иргэн, айл өрх аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү “Сэлэнгийн ногоон өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж буйгаа хэллээ. Тус зөвлөлгөөнд урилгаар оролцож мэдээлэл өгсөн “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандах:-“Нэг цонхны бодлогоор зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах талаар тодорхой жишээтэй мэдээлэл өглөө. Ингэж ажиллахын тулд борлуулалтын хоршоонд нэгдээд нэгдмэл нэг үнийн саналтай байхыг анхааруулсан. Учир нь манай ногоочид нэг нэгээрээ ажилласнаас өөрсдийнхөө ногооны үнийг унагадаг учраас ашиг муутай ажилладаг хэмээн тайлбарласан юм. Иймээс ногоочид хоршиж ажиллах нь илүү үр дүнд хүрнэ гэдгийг тэрээр жишээгээр тайлбарлалаа.
Мөн зөвлөлгөөнд оролцсон “GIZ" ЭТИС хөтөлбөрийн дэд захирал С.Батболд:-“Манай Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эд, иж бүрэн санаачилга /ЭТИС/ хөтөлбөр нь орон нутгийн цогц хөгжил, түншлэл төслийг Сэлэнгэ, Баянхонгор, Увс аймгуудад хэрэгжүүлж байгаа. Энэ удаа бид төслийнхөн 3-р шатны үйл ажиллагааны хүрээнд аймаг орон нутагт эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр болж байгаа юм. Сэлэнгэ аймагт хүнсний ногооны борлуулалтын сүлжээнд ямар арга зам байж болох талаар ногоочдоос санал бодлыг нь сонслоо. Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалан, хүнсний ногооны хувьд онцлогтой аймаг. Иймээс борлуулалтыг олон янзаар хийж үзэх хэрэгтэй. Энэ утгаар өнөөдрийн бас нэг боломж бол томоохон хүнсний дэлгүүр, зах, буудлуудтай шууд холбож өгөх ухаалаг гар утасны апплейкешн бий болгож өгөх, мөн тогтвортой аялал жуулчлал гэсэн хөтөлбөрийн хүрээнд ногоочид, зөгийн аж ахуй эрхлэгчдийг аялал жуулчлалын салбарт татан оруулж болох юм. Тэр хүмүүс тэртээ тэргүй өөрийн хийж байгаа ажлаа бага зэрэг өргөжүүлээд аялал жуулчлалтай хэрхэн холбогдож болох вэ гэдэг гарцыг хайх хэрэгтэй. Мэдээж зоорины асуудал бас нэг шийдэх зүйл. Үүн дээр аймаг орон нутаг, тодорхой санал тавьж байгаа. Төслийн зүгээс хэрхэн хамтарч ажиллах талаараа өргөжүүлэн ярилцана. Ногоочдоос ч тодорхой санал санаачлагууд гарч ирж байна” гэлээ.

Ийнхүү Сэлэнгийн ногоочид анх удаа зөвхөн ногоочдынхоо асуудлаар өргөн хүрээнд чууллаа. Урд нь тариаланчдын сүр бараанд дарагддаг байсан ногоочдын ялангуяа өрхийн жижиг тариалан эрхэлдэг ногоочдын амьдралд ахиц дэвшил гарах нь.
Сэлэнгийн ногоочид сэтгэл хангалуун байна

Энэ удаа 16 сумын 50 гаруй ногоочид оролцож, 40 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр Сэлэнгийн хөдөлмөрчиддөө үйлчиллээ. Экологийн цэвэр хүнс үйлдвэрлэгчид нэг өдрийн дотор Сүхбаатарчуудад үйлчлэхдээ 13 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ жилийн тухайд ногоочид даршилсан бүтээгдэхүүн түлхүү авчирсан байв. Ногоочдын хувьд “энэ жил борлуулалт маш сайн байна. Урд жилүүдэд тарьсан ногоо маань борлогдохгүй, авч ирсэн бүтээгдэхүүнээ эргүүлээд ачаад явдаг байсан. Үүнээсээ залхаад бага ногоо авчирсан чинь дуусчихлаа” хэмээн ярьж байв. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 6000 гаруй ногоочид өрхийн аж ахуй эрхэлж байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд ногоочдын хувьд төрөөс дэмжлэг муу, дээр нь тарьсан ногоо нь борлуулалт байхгүй, хадгалах зоорь савгүйн улмаас газраа зарж, ихэнх ногоочид өөр бизнес рүү орсон ажээ. Иймээс өнөөдрийн байдлаар 3000-аад ногоочин өрхийн аж ахуй эрхэлж байгаа статистик тоо байгаа юм. Жилээс жилд цөөрсөөр байгаа ногоочдоо дэмжих бодлогыг аймгийн удирдлагууд барьж, энэ жил ийнхүү ногоочдынхоо зөвлөгөөнийг нэлээд өргөн хүрээнд зохион байгуулж, ногоочдынхоо бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг аймгийн төвдөө явууллаа.
“Багахан талбайд хүнсний ногоо тариалж, амьдрал ахуйгаа залгуулдаг ногоочдоо бүрэн эрхийнхээ хугацаанд дэмжин ажиллана” гэсэн аймгийн даргынхаа итгэлтэй үгэнд баярласан Сэлэнгийн ногоочид тун ч баяртай сэтгэл хангалуун нутаг нутаг руугаа буцлаа.
Ч.Отгонцэцэг