“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн мастерууд зөвлөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК анх удаа “Мастеруудын анхдугаар зөвлөлгөөн” зохион байгууллаа. Зөвлөлгөөний үеэр Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн техник, технологийн өнөөгийн байдал, шийдвэрлэх арга замыг тусгасан илтгэл танилцууллаа.
Тодруулбал, он удаан жил ажилласан техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх өндөр ур чадвартай, туршлагатай инженер техникийн ажилтнуудын залгамж үеийг бэлтгэх, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, техникийн тодорхойлолт, үндэслэлийг шинэчлэх хэрэгтэй байгааг дурдлаа.
Үүнийг шийдвэрлэхийн тулд техник технологи болон хүний нөөц нийгмийн хөгжил, санхүү мөнгө, байгаль орчны бодлогоо тодорхойлох шаардлагатай гэв. Үүнд үйлдвэрлэлийн мастеруудын идэвх оролцоо нэн чухал гэдгийг ч онцолсон юм. Анх удаа болж буй уг зөвлөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага, үйлдвэрийн ажилчид оролцож харилцан санал солилцохын зэрэгцээ “Ганабелл” Институтын бизнесийн ахлах зөвлөх Т.Амарсанаа мастеруудын эзэмшвэл зохих ур чадвар, ажилтнуудаа хэрхэн сэдэлжүүлж, санаачилгыг нь өрнүүлэх талаар лекц уншсан юм. .

Б.Оюун-Эрдэнэ