Ахмад циркчин Д. Мөнхбаатарыг Дундговь аймгийн Хүндэт тэмдгээр шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт циркийн урлагийг хөгжүүлэх шан татаж, өсвөрийн анхны циркчдийг бэлдэж буй хөдөлмөр зүтгэл нь тус аймгийн хөгжил цэцэглэлтэд оруулах үнэтэй хувь нэмэр хэмээн үнэлж, аймгийн Засаг дарга О.Бат- Эрдэнэ “Мандалговь цирк”- ийг үүсгэн байгуулагч МУСТА Д.Мөнхбаатарт Дундговь аймгийн Хүндэт тэмдэгийг гардуулав.
МУСТА Д.Мөнхбаатар Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул. Тэрээр ОХУ- ын циркийн сургуульд суралцаж төгсөөд Монголын циркт акробатчинаар ажиллаж, циркийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулан хөдөлмөрлөж байгаад гавъяаныхаа амралтад суусан байна. Өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан циркийн урлагийг төрөлх нутагтаа хөгжүүлэх, циркчдийн залгамж халааг орон нутагтаа бэлдэх хүсэл зорилгын үүднээс Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын дэргэд “Мандалговь цирк”- ийг хоёр жил шахамын өмнө эхлүүлсэн юм.
Өдгөө түүний үүсгэн байгуулсан “Мандалговь цирк” Монголын циркчдийн холбооны гишүүн болсон. Мөн өсвөрийн циркчдийн өнгөрсөн жилийн наадмаас түүний шавь А. Эрхэмбаяр, Г. Дамдинбазар нар устай аяга, кольцот жонглёрын төрлөөр тусгай байрын шагнал, энэ оны наадмаас А. Эрхэмбаяр дан дугуйт үзүүлбэрээр гуравдугаар байрын шагнал хүртсэн зэргээр амжилт чамлахааргүй байна.
Аймаг орон нутгийнхаа хөгжилд хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа иргэдээ аймгийн Засаг дарга “Дундговь аймгийн Хүндэт тэмдэг”-гээр шагнадаг. Энэ дагуу Монголын циркчдийн залгамж халааг төрөлх нутгаасаа төрүүлэх, орон нутагт циркийн урлагийг хөгжүүлэхээр хөдөлмөрлөж яваа МУСТА Д.Мөнхбаатарт ийнхүү Дундговь аймгийн Хүндэт тэмдгийг зүүж өгсөн юм.

Т. Отгонтуяа