25 сургуульд эцэг, эхийн эргүүл тогтмол ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой “School police” хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор “Эцэг, эхчүүдийн эргүүл ажиллуулах журам”-ыг баталсан. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 30 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа ба 25 сургуульд дээрх журмын дагуу эцэг, эхийн эргүүлийг тогтмол ажиллуулж байгаа юм. Хүүхдийнхээ сурч буй сургуулийн орчинд бүтэн жилд нэг удаа л дөрвөн цагийн хугацаанд эргүүлийн үүрэг гүйцэтгэснээр хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлж, сургуулийн орчин дахь үе тэнгийнхэний дарамт шахалтыг бууруулах боломжтой аж.
2017 оны эхний 9 сарын байдлаар манай аймгийн хэмжээнд хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг 10 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2,4 дахин буурсан үзүүлэлттэй байх бөгөөд “School police” хөтөлбөрийн үр дүн гэдгийг Цагдаагийн газраас мэдээллээ.

Б.Батчимэг