О.Баасанхүү гишүүн АН-ын даргад албан тоот хүргүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс АН-ын дарга С.Эрдэнэд хандаж хамтарч ажиллахыг хүссэн албан тоот хүргүүлжээ.
Тэрбээр шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газрын гишүүд бүгд УИХ-ын гишүүдээс бүрдэж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа аж.
Учир нь УИХ Засгийн газрын үйл ажиллагаанд шууд хяналт тавьдаг. Энэхүү хяналтаа тавьж чадахгүйд хүрэх төдийгүй дарангуйллын систем тогтох хандлагатай байна хэмээн үзэж, О.Баасанхүү гишүүн АН-д ханджээ.

Б.Туул