Калифорнид түймэрт амиа алдагсдын тоо 40 болж нэмэгдээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-10-15 17:56:23
САНТА-РОЗА. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Калифорни муж улсад дэгдсэн түймрийн улмаас 100 мянга орчим хүн орон гэрээ орхин дайжиж, 40 хүн амиа алдсан нь тогтоогдоод байна гэж “Америкийн дуу хоолой” агентлаг” мэдээллээ.

Холбогдох албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, “дарсны өлгий нутаг” гэгддэг Калифорни муж улсын Сонома болон Напа мужуудад өнгөрсөн долоо хоногийн ням гарагт дэгдсэн гал түймэрт нийтдээ 90 мянган га газар шатаад байна. Мөн түймэрт 5700 айлын орон гэр болон үйлчилгээний газар сүйтгэгдэж, хэдэн зуун хүн сураггүй болоод байна.

Тус муж улсад үүнээс өмнө үүн шиг ийм олон хүний аминд хүрч, их хэмжээний эд материалын хохирол учруулсан гал түймэр гарч байгаагүй аж.

Калифорни муж улсын захирагч Жерри Браун өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Манай муж улсад хамгийн аймшигтай эмгэнэлт явдал тохиож байна. Одоо 16 газарт гал түймэр асаж байна. 10 мянга гаруй гал сөнөөгч 24 цагийн турш гал түймэртэй тэмцэж байгаа ч гал түймрийг дарж хүчрэхгүй байна" гэв.

Хүчтэй салхитай, халуун бөгөөд хуурай уур амьсгалтай байгаатай холбоотойгоор гал түймэр хурдацтай хүрээгээ тэлж байна.
 
Г.Доржханд
相关新闻