“Мөнгө-Баялаг-Санхүү” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Эдийн засгийн судалгаа шинжилгээ бүхий “Мөнгө-Баялаг-Санхүү” сэтгүүлийн хоёр дахь дугаар уншигчдын гарт хүрч байна.
Монголбанкнаас санаачлан эрхэлж буй уг сэтгүүл нь Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулах, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангахад эрдэмтэн судлаачдаас дэвшүүлсэн бүтээлүүдийг эмхтгэн олон нийтэд хүргэж байна.
Улирал тутамд хэвлэгдэж буй уг сэтгүүлийн хоёр дахь дугаараас умөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөө, банк хоорондын хүүний коридор, алтны зах зээлийн төлөв, дунд хугацааны чиг хандлага, гадаадын банкны хөрөнгийн хэмжээг оновчтой тодорхойлох зэрэг сэдвийн хүрээнд олон сонирхолтой судалгааг унших боломжтой юм.
Сэтгүүлийг эрхлэн гаргахад МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Санхүү Эдийн засгийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтран ажиллажээ.

Б.Заяа