Сумын Эрүүл мэндийн төв ажилчдаа байртай болгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Эрүүл мэндийн төв ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх ажлын хүрээнд анх удаагаа орон нутагтаа төдийгүй аймагтаа шинэлэг гэж хэлж болох нэгэн ажлыг дуусгаж намрын дунд сарын шинийн 17-ны дашням, балжинням давхцсан билэгт сайн өдөр албан ёсоор хүлээлгэн өгчээ.
Тус сумын удирдлагууд иргэдийнхээ дунд санал асуулга явуулж улмаар 56 бүтээлч ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь ЭМТ-ийн ажилчдыг орон сууцтай болгох асуудал байв. Тус сумын Засаг дарга Ж.Отгондалай:-“1990-ээд он буюу зах зээлийн нийгэмд шилжсэн тэр цагаас хойш хөдөөд боловсон хүчин томилж ажиллуулахад бэрхшээлтэй болсон. Учир нь манай энд орон сууцны хүрэлцээ хангамж муу болохоор залуу боловсон хүчнүүд тогтвор суурьшилтай ажиллах тал дээр дутагдалтай болсон” хэмээлээ. Иймээс Жавхлант сумын ЭМТ-ийн дарга сумын Засаг даргатай ярилцаж зөвшилцсөний үр дүнд аж ахуйн аргаар сумандаа төрийн албан хаагчийн орон сууц барьж ашиглалтанд өгч байгаа нь энэ аж. Ирэх жил дахин хоёр айлын орон сууц нэмж хүлээлгэж өгөхөд бэлэн гэдгээ энэ үеэр дуулгаж байв. Улсын хэмжээнд өнөөдөр эрүүл мэндийн салбарт бүртгэлтэй нийт 40.0 мянга орчим ажилтан, албан хаагчид байдаг бөгөөд тэдний 60 орчим хувь нь өөрийн орон сууцгүй, түрээсийн орон сууц, гэр хороололд амьдардаг байна. Тиймээс салбарынхаа хэмжээнд тэр дундаа хөдөөгийн эмнэлгүүдээс бяцхан гэлтгүй нэгэн ажлыг анхдагч болгон амжилттай эхлүүлж чадсандаа Жавхлант сумын удирдлагууд, сумын ЭМТ-ийн хамт олон сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Энэхүү орон сууцыг сумын иргэдийн хандив, мөн ЭМТ-ийн ажилчдын дэм болон аж ахуйн аргаар нийт 3.5 сая төгрөгийн өртөгтэйгээр барьж босгосон байна

Ч.Отгонцэцэг