"Нэг сум-нэг бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-13 09:22:13
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, худалдан борлуулах зорилготой  “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-20-ны өдрүүдэд Зуунмод сум “Соёл амралтын хүрээлэн”-д зохион байгуулна.

Үзэсгэлэн худалдаанд аймгийн 27 сумын онцлох бүтээгдэхүүн, шинэ мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, утсан загас, нөөшилсөн бүтээгдэхүүн, гоёлын болон дулаан хувцас, гар урлалын болон эсгийн эдлэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдах юм.

Аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хөдөө аж ахуйн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим хамтран дээрх үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа ажээ.

Төв сайхан нутгийн мал аж ахуй, газар, тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс иргэдэд уриалж байна.
 
Т.Төмөр
相关新闻