Баян-Өлгийн 249 оюутан Казахстанд бэлтгэл курст суралцахаар мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-12 12:10:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймгийн 249 хүүхэд Бүгд Найрамдах Казахстан Улсын их, дээд сургуулиудын бэлтгэл курст суралцахаар явж байна.

Үүнээс Семейн Улсын Их сургуульд 60, Казахын Хүмүүнлэгийн Ухаан, Хууль, Инновацийн Их сургуульд 79, Хойд Казахстаны Улсын Их сургуульд 20, Көкшетаугийн Улсын Их сургуульд 42, Дорнод Казахстаны Улсын Их Сургуульд 45 оюутан тус тус хуваарилагджээ. Оюутнуудыг нэг жилийн хугацаанд орон байр, сургалтын төлбөрөөс чөлөөлөх ба сар бүр тодорхой хэмжээний тэтгэлэг өгөх аж.

Суралцагчид ирэх оны 6 дугаар сард болох ерөнхий тестийн шалгалтад Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тогтоосон босго оноог авсан тохиолдолд тус улсын их, дээд сургуулиудад тэтгэлгээр эсвэл төлбөрөө төлж үргэлжлүүлэн суралцах боломжтой болох ажээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын 1000 гаруй иргэн Казахстан Улсад боловсрол эзэмшиж байгаа талаар албан бус мэдээ байдаг байна.   

Ө.Нурболат

相关新闻