Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 13-нд эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь 2017 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг хэрхэн зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 2017 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулах ажээ.
Мөн 2016 оны хоёрдугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан хугацаат цэргийн албаа хаагаад халагдан ирж буй түрүүч, байлдагч нарыг хүлээн авах ажиллагаа мөн энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулах ажээ.
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт 23 багийн 18-25 настай 800 гаруй залуус орж байна.

Б.Оюун-Эрдэнэ