Цэрэг татлага энэ сарын 18-нд дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-10-11 15:01:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2017 оны А/532 тоот захирамжийн дагуу Бугат, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Өлгий сумын бүх багууд болон Цагааннуур тосгоны 18-27 насны залуучуудыг цэргийн жинхэнэ албаны татлагад хамруулах ажил энэ сарын 18-нд дуусна гэж аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын мэргэжилтэн Н.Тилек мэдээллээ.

Цэрэг татлагын ажил энэ сарын 2-ноос эхэлсэн бөгөөд одоогоор Бугат, Өлгий, Сагсай, Цэнгэл сумдад явагдаад байгаа аж. Цэргийн жинхэнэ албанд тэнцсэн залуучуудыг энэ сарын 16-ны өдөр эрүүл мэндийн дахин жинжилгээнд хамруулж, зүрхний бичлэг, рентгенд харалт хийх, ЭХО-гоор үзэх, цусны ерөнхий шинжилгээ болон бэлгийн замын халдварын шинжилгээ хийх юм.  

Харин 18-ны өдөр Өлгий хотод байрлалтай Зэвсэгт хүчний 340 дүгээр анги дээр цэргийн албанд үдэх ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Ө.Нурболат

相关新闻