УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-11 08:28:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Тодруулбал, Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Гэвч эл асуудлыг байнгын хорооны түвшинд хэлэлцэх эсэх нь тодорхой бус. Учир нь УИХ дахь АН-ын бүлэг өмнөх Засгийн газрын өргөн барьсан төслийг хэлэлцэх боломжгүй хэмээн өчигдрөөс эхлэн тодотгол хэлэлцэх үед завсарлага авч буй.

Төсвийн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс товложээ.

Б.Туул


相关新闻