ТҮЦ эрхлэгчид ажлын байраа хадгалахын төлөө тэмцлээ үргэлжлүүлнэ гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ТҮЦ эрхлэгчдийн холбоо”-ноос худалдаа эрхлэгчдийн эрхийг зөрчиж байна хэмээн “Live Conference centre” мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.
Тэд ярихдаа, “Хотын даргын өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд гаргасан захирамжийн үр дүн ТҮЦ эрхлэгчдийн эрхийг зөрчлөө. Эрх мэдэлтнүүд бүхэл бүтэн хорооллоор нь барилга барьж газар наймаалцдаг. Гэтэл авилгын сүлжээ үүсгэсэн олигархууд руу чиглэсэн бус амь амьжиргаагаа залгуулж буй ТҮЦ эрхлэгчид рүү чиглэсэн шийдвэр гаргаж хомроглон хэлмэгдүүлж байна. Дүүргээс ТҮЦ нүүлгэн шилжүүлэхдээ иргэдийн хөрөнгийг эвдэн сүйтгэж, эрхэнд халдан хүч хэрэглэх нь хэрээс хэтэрсэн. Нялх хүүхэдтэй эмэгтэйг хүртэл ачсан явдал гарсан. Түүнчлэн 3-5 сая төгрөгийн бараа хөлдөж хэрэгцээнээс гарсан гээд бид маш хүнд үеийг туулж байна. Журмын хашаанаас ТҮЦ ээ авахын тулд Төрийн санд 200-300 мянган төгрөг тушааж, ачлагын машинд 100-250 мянган төгрөг төллөө. Энэ мэтчилэн иргэдийнхээ зовлонг улс төржүүлэн өмнөх нийслэлийн удирдлагуудын буруу шийдвэрийн нөлөөгөөр өнөөдрийн нөхцөл байдал үүссэн хэмээн одоогийн хотын удирдлагууд маргаан үүсгэж буйд бид эмзэглэж байна. ТҮЦ эрхлэгчид бидний эцсийн зорилго бол 12 м.кв газарт байрлах энэ ажлын байраа хадгалж амин зуулгаа залгуулах явдал юм. Тиймээс ажлын байраа хамгаалахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ” гэлээ.
ТҮЦ эрхлэгчид улсын төсөвт жилийн татвар хураамжид дунджаар 141 сая 600 мянган төгрөг төвлөрүүлдэг хэмээн ярив.

Б.Заяа
Гэрэл зургийг Н.Батбаяр