Оросын шинжлэх ухаан, соёлын төв 60 дугаар сургуульд салбараа нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд өнөөдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн харьяа орос хэлний салбар төвийг Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуульд нээлээ.
Тус сургууль 61 багш, 1162 сурагчтай үйл ажиллагаа явуулж байна. Гадаад хэлний таван кабинет хичээллэдэг бөгөөд өнөөдрөөс эхлэн тус дүүргийн иргэд энэхүү төвөөр үйлчлүүлэх боломжтой.
Сургуулийн захирал Д.Ариунаа хэлэхдээ, “Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн харьяа орос хэлний салбарыг манай сургуульд нээж буйд талархаж байна. Энэ төвөөр хүүхэд багачууд, багш нар, Яармаг орчмын ард иргэд үйлчлүүлж, орос орны хэл соёл, ёс заншилтай танилцан манай хоёр орны ах дүүгийн уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн хүүхдийг багаас нь орос хэлний суурь мэдлэгтэй болгох, цаашлаад ОХУ-ын их, дээд сургуульд суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрах боломжийг нээж өгч байгаа юм. Өнөөдөр үүдээ нээж буй төвд үдээс хойш тогтмол орос хэлний сургалт явуулахаас гадна Оросын шинжлэх ухаан, ёс заншилтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулна” гэв.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Орос улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Будаева Татьяна Чагдуровна, 60 дугаар сургуулийн захирал Д.Ариунаа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Нээлтийн ажиллагаа авьяаслаг сурагчдын урлагийн тоглолтоор өндөрлөв.

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ