Дархан-Улаанбаатарын замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт цас их орж, цочир хүйтэрсний улмаас Дархан-Улаанбаатар чиглэлийн зам мөсөн бүрхүүл тогтжээ.
Тухайлбал, Хустайн даваа, Баруун хараагийн тойрог, Хар хошууны тойрог зэрэг замыг гамшгийн байдалтай гэж тодорхойлжээ. Дээрх замын гадаргууд мөсөн бүрхүүл зузаан тогтсон, халтиргаа гулгаа үүсчээ. Тиймээс Дархан-Улаанбаатарын хооронд зорчихдоо жолооч, зорчигчдыг анхаарал болгоомжтой явахыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Ж.Батсайхан