МАН-ын бүлэг 14 цагаас хуралдахаар болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-10 13:40:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг 14.00 цагаас Төрийн ордоны Б танхимд хуралдахаар зар тараав.

Бүлгийн хуралдаанаар Шадар сайд болон сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэх аж. Тус бүлгийн хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хэрэв Ерөнхий сайдын оруулж ирсэн томилгоог бүлгийн түвшинд тохирвол МАН-ын Удирдах зөвлөл уг асуудлыг авч хэлэлцэх юм.

Б.Туул
相关新闻